Прокурорын байгууллагаас дараах хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Иргэн М.Ч-ын цахим орчинд байршуулсан хувийн мэдээллийг ашиглан гэрийн хаягаар нь очиж, өөрийгөө цагдаагийн байгууллагын ажилтан гэж хуурч мэхлэн дансны мэдээлэл, иргэний үнэмлэх, банкны карт, гар утас зэргийг нь хураан авч, дансанд нь байсан 63.200.000 төгрөгийг шилжүүлж авсан Д.Х-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.