Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг XX хороо, “Хөрш заан” хотхоны урд Туул голын бургасанд гал гарч байна гэсэн дуудлага өчигдөр буюу гуравдугаар сарын 31-ний 19:57 цагт ирсэн.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах, 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж иргэн Н шашны зан үйл үйлдэж бургасан дунд гал гаргасныг унтрааж аюулгүй болголоо. Мөн тухайн иргэнийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-аас мэдээлэв.