СОНГОГЧДЫН НЭРСИЙН ЖАГСААЛТЫГ ЦАХИМД БАЙРШУУЛЛАА

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/04/01

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20.4 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, сонгууль дуустал өөрийн цахим хуудсанд байршуулна” гэж заасан. 

Уг хуулийн дагуу сонгогчдын УБЕГ-ын сайтад байршуулжээ. Иймд сонгогч та бүхэн хуулийн хугацаанд байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалттай танилцаж, бүртгэлийн мэдээллээ нягтлан, гэр бүлийн гишүүн бус хүн байгаа эсэхийг шалгаж гомдол мэдээлэл гаргах боломжтой.

Хэрэв таны мэдээлэл зөрүүтэй бол “МЭДЭЭЛЭЛ ЗӨРҮҮТЭЙ БОЛ МЭДЭГДЭХ” товчийг даран холбогдох утасны дугаараа оруулж, санал хүсэлтээ илгээх эсвэл Улсын бүртгэлийн байгууллагын салбар нэгжүүдэд биечлэн хандах боломжтой. 

Иргэн та мэдээллээ шалгах явцдаа өөрийн аль нэг мэдээллийг буруу бичсэн тохиолдолд “АЛДАА: ӨГӨГДӨЛ ОЛДСОНГҮЙ” гэсэн бичвэр гарч ирнэ. Ийм тохиолдолд та хувийн мэдээллээ буруу оруулсан байх магадлалтай тул, үнэн зөв оруулсан эсэхээ шалгаж дахин нэвтрэхийг УБЕГ-аас анхаарууллаа.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар 2,189 сонгуулийн хэсэг байгуулахаар ИТХ-д шийдвэрлэсэн байна. Тодруулбал орон нутагт 330 сум 1,643 багт 1,680 сонгуулийн хэсэг байгуулжээ. Суманд багадаа 200-гаас 2,000 сонгогчийн дунд сонгуулийн хэсэг байгуулахаар тогтоосон байна. Харин нийслэлийн есөн дүүргийн 204 хороонд 509 хэсэг байгуулсан байна. Дүүрэгт 3,000-аас багагүй сонгогчийн дунд хэсэг байгуулахаар хуульд заажээ. Өмнөх сонгуулиар 2000 гаруй сонгуулийн хэсэгт санал авсан бол энэ жил хэсгийн тоо 110-өөр нэмэгдсэн байна.







0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 9 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11
ХАМБА ЛАМ З.САНЖДОРЖИЙН ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ДАХИН ХОЙШИЛЛОО 2025/03/11
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, ТЭДНИЙ АСРАН ХАМГА… 2025/02/07
Ч.ЛОДОЙСАМБУУ: ЗААВАЛ БИЧИГ САЧИГ ӨРГҮҮЛЖ, КНОП ТООЛЖ, ТООЛУУЛЖ ИРГЭДЭ… 2025/02/07
ВЬЕТНАМ УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛ “УЛААНБААТ… 2025/02/06
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05
ШВЕДЭД ГАРСАН ЗЭВСЭГТ ХАЛДЛАГЫН ҮЕЭР 10 ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ 2025/02/05
ЭМД-ЫН ШИМТГЭЛ ТӨЛӨХ ХУВЬ ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭГДЛЭЭ 2025/02/05
Д.НЯМХҮҮ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРЛЫГ ШҮҮХ НЭ… 2025/02/04
ГЭР ШАТАЖ, 37 НАСТАЙ ЭРЭГТЭЙ НАС БАРЖЭЭ 2025/02/04
НИЙСЛЭЛД ХОЁРДУГААР САРЫН 22, 23-НД БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН Б… 2025/02/04
АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХАСХОМ БҮРТГҮҮЛЭХ ЯВЦ 61 ХУВЬТАЙ БАЙНА 2025/02/04
УЛААНБААТАРТ 20 ГРАДУС ХҮЙТЭН БАЙНА 2025/02/04
ОЛОН УЛСЫН ПРОКУРОРУУД МОНГОЛД ЦУГЛАНА 2025/02/03
"СОЛИРЫН ОД" КИНОНЫ ЖҮЖИГЧИН САНЦАЙ УУШГИНЫ ХАТГАЛГААГААР НАС БАРЖЭЭ 2025/02/03
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНШАГАЙ ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ 2025/01/31