Хот хоорондын зорчигч тээврийн автобус ачааны автомашинтай мөргөлдсөн ноцтой осол өнөө өглөө гарч, 20 гаруй гаруй хүн гэмтэж, бэртэн Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн.
Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад, "2024.03.29-ний өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчин явсан КIA Granbird маркийн автобус Дундговь чиглэлийн автозамд FAW маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, урьдчилсан байдлаар 2 иргэний амь нас хохирч, тухайн автобусанд зорчиж явсан 22 иргэн гэмтсэн. Гэмтсэн иргэд эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байна" гэлээ.