Хот хоорондын зорчигч тээврийн автобус ачааны автомашинтай мөргөлдсөн ноцтой осол өнөө өглөө гарч, 20 гаруй гаруй хүн гэмтэж, бэртэн Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн. Энэ талаар, Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч өөрийн цахим хуудсандаа, "Эмч болсоор хамгийн аймар өдөр байлаа. Ослоор бүтэн аймгийн эмнэлэг дүүрэхийг үзлээ. Хаашаа л харна цус, орь дуу" хэмээн нийтэлсэн байна.