СГЗ Сэтгүүлч Б.Ганчимэгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ярилцсан "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлэг өчигдрөөс эхлэн улс орон даяар цацагдаж эхэлсэн билээ. Уг нэвтрүүлгээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой олон асуудлыг ярьсан нь олон нийтийн анхаарлыг татсан юм. Тэрээр хэлэхдээ “Тамга солилцож байхдаа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч "Ганцхан С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй, бусад бүх юм надад хамаагүй" гэж хэлснийг Х.Баттулга Ерөнхийлөгч асан үнэнээр нь хэлэх байх” гэж хэлэв.