Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Хонхор"-ын замд энэ сарын 29-ний өглөө "Tоёота приус" маркийн автомашин замын зорчих хэсэгт зогсож байсан "Hongyan" маркийн ачааны автомашины араас мөргөсний улмаас зорчигч гэмтэж, жолооч нас барсан осолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иймд жолооч Та:
-Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах;
-Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх;
-Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах;
-Зорчих хэсгийг чөлөөлөх;
-Ослын зогсолтын тэмдэг байршуулах;
-Бусдад энэ талаар шаардлага тавьж, сэрэмжлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.