Мэдээж гурил иддэг. Гурил иддэггүй Монгол хүн байхгүй байх. Гэрийнхэн гадагшаа яваад, би хааяа гэрээ сахиж үлдэхдээ дэлгүүр ордог. Гурил авахгүй ч гурилын үнэ хардаг.
Хөдөө гадаа тойргоороо явна. Нутаг орныхонтойгоо уулзана. Тийм үедээ байнга гурилын үнийг асууж лавлаж байдаг. Өөрсдөө ч бас ярьдаг. Нэн тэргүүний хэрэгцээ учраас.