Ж.БАТЗАНДАН: НАМАЙГ ШОРОНД ХИЙСЭН ХҮМҮҮСТ БИ МУУ САНАХГҮЙ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/03/28

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан нүүрсний асуудалд яллагдагчаар татагдан, цагдан хоригдсон. Гэвч тэрээр энэ сонгуульд  нэр дэвшихээ өнөөдөр зарлалаа. Түүний хувьд МАН-аас бусад аль ч намаас нэр дэвшихэд бэлэн яваагаа хэлж, МАН-ыг амралтад нь явуулах ёстой гэв.

Таныг албан тушаалаа урвуулан ашигласан, хууль бус хөрөнгө эзэмшсэн гэдэг зүйл ангиар шалгасан гэж ойлгож байна, зөв үү? Ер нь энэ асуудал шат шатандаа хэрэгсэхгүй болоод цагаадсан гэсэн үг үү?

- Намайг нүүрсний мафийн толгойлогч гэдэг хэргээр шалгасан. Надад нэг шанага нүүрс, нэг ширхэг нүүрсний машин байвал хэргээ хүлээхэд бэлэн байна. Нүүрсний асуудлаар шалгагдаж байсан ч хэрэгсэхгүй болсон. Дараа нь 2012 онд буюу одоогоос 12 жилийн өмнө миний зөвлөхөөр ажиллаж байсан залуу зээл аваад зээлээ төлөөгүй, тэр зээлээс нь Батзандан аваад идчихсэн гэдэг хуурамч зохиомол хэрэг тулгасан. Шалгаж, шалгаж нөгөө залуу нь зээлээ 2017 онд төлөөд дуусчихсан байвал яахуу. Төлөөд дуусчихсан зээлийн төлөө намайг 3 сар шоронд суулгалаа. Тэгээд АТГ "Батзандан гэдэг хүн бол улс нийгэмд хохирол учруулаагүй байна, Батзанданг шалгасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь найман жилийн өмнө дуусчихсан байсан байна шүү дээ" гээд сарын өмнө хэрэгсэхгүй болголоо.

Өнгөрсөн юм өнгөрсөндөө үлдэг. Намайг шоронд хийсэн хүмүүст би муу санахгүй, намайг шоронд хийлгэсэн хүмүүст би өш санахгүй, урагшаа харна.

- Та тухайн үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг шүүмжилж байсан. Дараахан нь цагдан хоригдсон шүү дээ. Зарим эх сурвалжуудын мэдээллээр, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс уучлалт гуйгаад энэ асуудал нэг тал руугаа болж байгаа гэсэн мэдээлэл байсан. Одоо та МАН-тай тэмцэнэ гэхээр итгэл үнэмшил бага байна л даа?

- Би Хүрэлсүх Ерөнхийлөгчийн өрөөнд нь уучлалт гуйх гэж ороогүй. Бодит нөхцөл байдлыг ойлгуулах гэж орсон. Төрийн ордон чинь хов жив явдаг газар шүү дээ. 

Намайг шоронд хоригдож байхад нэг ч дарга эргэж очоогүй. Бүгдээрээ баярлаад алга ташиж байсан байх.  

Д.Мөнхэрдэнэ, Н.Өнөрцэцэг, Ж.Батзандан гурав хирээ мэдэхгүй дарвалзсан гэдэг зүйл ангиар шоронд сууж байгаад гарч ирлээ гэдэг онигоо нийгэмд гарсан байналээ. 

Одоо сэтгүүлчдийн эрх чөлөө байхгүй болсон. Та нар ч айдастай байгаа. Батзанданг УИХ-ын гишүүн байхад нэг ч сэтгүүлчийг шоронд хийж байгаагүй. 

- Сүүлийн 8 жилийн хугацаанд МАН хэр сайн ажилласан гэж дүгнэж байна?

-  Би гудамжинд байгаа хүн. Цагдан хорих 461-р ангид хоригдож байгаад гарч ирлээ. Нөгөө сайдын яриад байдаг улныхан гэдэг хүмүүстэй чинь хамт 4 жил амьдарлаа.

Айлуудын хөргөгч хоосон байна. Иргэдийн халаас, түрийвч хоосон байна. Энийг энэ дарга нар мэдэж байгаа юм уу? Батзанданг энэ ордонд байхад амьдрал гайгүй байсан шүү. 

 Өнөөдөр бол Монголын эдийн засаг үндсээрээ сүйрсэн байна. Эрх баригч намын эдийн засгийн бодлого үндсээрээ буруу байна. 

Яахав Засгийн газар авлига, хулгайтай тэмцэж байгаа нь сайн. Гэхдээ хүн хэлмэгдүүлж болохгүй. Хулгайтай тэмцэж байна гэдэг нэрийн дор өрсөлдөгчөө нугачин дардгаа болих хэрэгтэй.

БИ "ШИНЭ НАМ"-ЫГ АЛБАН ЁСООР ТӨЛӨӨЛӨХГҮЙ. НАДАД САНАЛ ТАВИБАЛ МАН-ААС БУСАД НАМААС НЭР ДЭВШИХЭД БЭЛЭН

- 27 нам, 2 эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлж мөрийн хөтөлбөрөө өгсөн байна. "Шинэ нам" дангаараа оролцоно гэж ойлгож болох уу? Та "Шинэ нам"-аасаа нэр дэвших үү?

Шинэ намыг би албан ёсоор төлөөлөхгүй. Шинэ намын даргаар Гантулга  ажиллаж байгаа. Дэд даргаар Цолмон бий. Би "Шинэ нам"-ын удирдах албан тушаалтан биш. Тэгэхээр энэ намыг албан ёсоор төлөөлөхгүй. Гэхдээ намынхаа нөхдүүдтэй ойрхон байгаа.

- Тэгвэл хаанаас ч нэр дэвшиж болно гэсэн үг үү? АН-аас дэвших үү?

-  АН, Шинэ нам, Иргэний зориг ногоон нам “Блок” байгуулж, хамтарч сонгуульд орох ёстой гэдэг байр суурьтай байгаа. Би энэ гурван намын даргатай уулзсан. Хэрвээ хамтарч орохгүй бол ялагдана. 2024 оны сонгуулиар эдийн засгийн буруу бодлого явуулж байгаа ард түмэн ААН-үүдийг сөхрүүлж байгаа эрх баригчдыг зайлуулахгүй бол болохгүй. Ийм учраас ардчиллын төлөө намууд нэгдэж байж МАН-ыг амралтад явуулах ёстой гэдэг байр суурьтай байгаа. 

Надад санал тавибал МАН-аас бусад хаанаас ч нэр дэвшихэд бэлэн байна. Гэхдээ өнөөдөр надад санал ирүүлсэн нэг ч нам алга.

- Таныг шоронд хийсэн хүмүүст гомдож байна уу?

- Намайг шоронд хорьсон тэр хүмүүст би гомдоод байгаа юм байхгүй. Гомдох ч үгүй. Өш хонзон санах ч үгүй. Амьдрал урагшлах ёстой, урагшаа хараад явна. Хойшоо хараад өнгөрсөнтэйгөө зууралддаг хүн ирээдүйг хэзээ ч бүтээдэггүй юм. Хоёр жил хагас хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаад сарын өмнө эрх чөлөөтэй боллоо. Одоо гар маань гавгүй байна. Хөл маань гинжгүй байна.

- Таныг хоригдож байх хугацаандаа бие муудсан гэж сонссон. Одоо гайгүй юу?

- Миний бие муудсан тал бий. Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт 21 хоног эмчлүүлсэн. Одоо би эрүүл саруул, ажлаа хийхэд бэлэн байна.

- Та "Шударга тав"-ын нэг. Гэтэл албан тушаал, байр сууриуд харилцан адилгүй байна? 

- Би дөрвөн жил хагасын өмнө "Шударга тав" гишүүн гэгддэг Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Л.Болд нартай хамт тэмцэж байсан. Л.Болд Бельгид, Т.Аюурсайхан шоронд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хаана байгааг та нар мэдэж байгаа. Л.Оюун-Эрдэнэ сайн залуу байсан одоо ямар болсныг би мэдэхгүй. Дөрвөн жилийн өмнөх Х.Нямбаатар зөв залуу байсан одоо ямар залуу болсныг би мэдэхгүй. Гэхдээ удахгүй уулзана. Тэр үеийн тэмцэл зөв тэмцэл байсан. 

- Тэр үед тэмцэж байсан “Шударга тав”-аас та ганцаараа албан тушаалгүй үлдсэн байна. Гомдолтой байна уу?

- Одоо би эхнэрийнхээ жолооч хийж байна. Өглөө болгон хүүхдүүдээ цэцэрлэгт, сургуульд нь хүргэж өгч байна. Миний хувьд том албан тушаал.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ДЭМЖЛЭЭ 2024/11/22
НАМЫН БҮЛГҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭН АВЛАА 2024/11/22
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНХИЙГ САХИУЛАГЧДАД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА 2024/11/22
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ 2024/11/22
ЦЭЦЭРЛЭГ ДЭЭРЭЭ АМИА АЛДСАН ХҮҮГ ХАХАЖ НАС БАРСАН ГЭГДЭЖ БАЙСАН Ч ШҮҮХ… 2024/11/22
ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДИЙН 200 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН … 2024/11/22
УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРААС 11-Р САРЫН 26-НД ГЭР БҮЛЭЭРЭЭ УЛАМЖЛАЛТ “БИТҮҮ … 2024/11/22
НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХ 760 ИРГЭНИЙ МЭДҮҮЛГИЙГ ХЯНАН ШАЛГАВ 2024/11/22
П.САЙНЗОРИГ: ШҮҮХЭЭС Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА НАРЫГ С.ЗОРИГИЙН АМЬ НАС… 2024/11/21
Н.НОМТОЙБАЯР: Ц.ДАВААСҮРЭНГ ТБХ-НЫ ДАРГААС “ЗАЙЛУУЛ“ ГЭДЭГ ШААРДЛАГЫГ … 2024/11/21
“ЭРДЭНЭС МОНГОЛ” НЭГДЭЛД ХЭРЭГЖИХ ДАРААГИЙН РЕФОРМЫГ ДЭМЖЛЭЭ 2024/11/20
ЦЕГ: ХОГИЙН ЦЭГ ДЭЭР ХАЯСАН ГЭРЧИЛГЭЭГ ШАЛГАЖ БАЙНА 2024/11/20
Б.ЖАВХЛАН: ТӨСВИЙГ АЛДАГДАЛГҮЙ БАТЛАВАЛ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДААСАА УХАРЧ,… 2024/11/20
Д.АМАРБАЯСГАЛАН: МИНИЙ ГЭР БҮЛ, ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДИЙН ХӨРӨНГӨ ОР… 2024/11/20
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД БҮХЭЛД НЬ ХОРИГ Т… 2024/11/20
УЛААНБААТАРЫН АНХНЫ ДАГУУЛ ХОТ ШИНЭ ЗУУНМОД ХОТЫГ БҮТЭЭН БАЙГУУЛНА 2024/11/20
ЮҮТҮБЭР Б.ТҮШИГ НЭГ САЯ ДАГАГЧТАЙ БОЛЖ, "ЗҮРХ МАРТАХГҮЙ" ТӨСӨЛД САЯ ТӨ… 2024/11/20
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР 2024/11/20
ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ЭХНИЙ ЧИГЛЭЛИЙГ ИРЭХ ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА 2024/11/19
Г.ЗАНАБАЗАР, ЛЕНАРДО ДА ВИНЧИ НАРЫН БҮТЭЭЛИЙН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГ… 2024/11/19
АВТОМАШИНЫ ДУГААР ХАДГАЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛИЙН ХУРААМЖ 20 МЯНГАН ТӨГРӨ… 2024/11/19
ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙСАН ХЯТАДЫН ИРГЭНИЙГ БАРИВЧИЛЖ, АЛБАДАН ГАРГАЛАА 2024/11/19
ПАУЭРЛИФТИНГИЙН ТАМИРЧИН С.МӨНХЗУЛ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2024/11/19
ГУРВАН ЧИГЛЭЛД ШӨНИЙН АВТОБУС ЯВЖ БАЙНА 2024/11/18
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН “АНХААРЪЯ” АЯН ЭХЭЛЛЭЭ 2024/11/18