Т.САНЧИР ДАХИН ХАСЫН ХҮЛЭГҮҮДЭД НЭГДЭЖ, ИХ ГУРВАН ТАМИРЧИН ЭРГЭН НИЙЛЛЭЭ

Б.САРНАЙ
2024/03/28

"Basketball Champions League Asia" буюу Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тэмцээн Улаанбаатар хотноо эхлэхэд долоон хоног үлдээд байна. Монгол Улсаа төлөөлөн энэ жилийн дээд лигийн аварга Хасын Хүлэгүүд болон аман хүзүү Бишрэлт Металл багууд өрсөлдөнө.


Нийт найман баг хоёр хэсэгт оролцож байна.

Тэмцээний А хэсэгт:

Монголын Бишрэлт Металл

Хонг Конгийн Истерн

Малайзын НС Матрикс Дирс

Индонезийн Правира Харум Бандунг багууд багтсан


Тэмцээний Б хэсэгт:

Монголын Хасын Хүлэгүүд

Тайландын Хай-Тек

Сингапурын Адройт

Индонезийн Пелита Жаяа багууд багтжээ.


Монголын багууд ч тэмцээндээ бэлдэж, хүчээ сэлбэж байна. Хэд хоногийн өмнө Бишрэлт Металл баг Блэндийг нутаг буцааж, Кристофер Блэйкийг эргүүлэн авч, Эрдэнэтийн Уурхайчидаас Г.Болор-Эрдэнэ, Сэлэнгэ Бодонсоос О.Тулга нарыг нэгтгэсэн. Үүнээс гадна гэмтэлтэй байгаа Д.Дэлгэрнямыг 3х3 сагсан бөмбөгийн олимпийн эрхийн тэмцээнд нь нөөж, Даниел Очефу гэх 211 см өндөртэй, төвийн тоглогчийг бүрэлдэхүүндээ багтаасан.

Монголын сагсан бөмбөгийн өнөө цагийн нүүр царай, шилдгүүдийн нэг Т.Санчир өчигдөр /2024.03.27/ Хасын Хүлэгүүд багт дахин нэг удаа эргэн ирлээ. Тэрбээр Хүлэгүүдийн өмсгөлтэй Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатанд өрсөлдөж, хуучин багтайгаа гар нийлэн ажиллах нь ээ.

Т.Санчирын хувьд өнгөрсөн улирлыг Эрдэнэтийн Уурхайчид багтай эхлүүлсэн ч дасгалжуулагчтайгаа таарамжгүй харьцаатай байсан учир улирлын дундуур Налайх Бизон баг руу шилжиж, гурван жилийн гэрээ байгуулсан билээ. Азийн аваргуудын лигийн урьдчилсан шат дууссаны дараа тэрбээр эргэн Бизон багтайгаа тоглоно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр