ЭРДЭНЭТ МАЙНЕРС БАГИЙН ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГИЙН 2024-25 ОНЫ УЛИРАЛД ОРОЛЦОХ ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/03/28

Эрдэнэт Майнерс баг гэрээний үүргээ биелүүлээгүй хэмээн импорт тоглогч Corey Manigault олон улсын сагсан бөмнөгийн холбоо /ФИБА/-нд гомдол гаргаснаар ФИБА-с МСБХ-г 15000 Швейцарь франк буюу 50 гаран сая төгрөгөөр торгосон байна.

Үүний улмаас МСБХ-оос Эрдэнэт Майнерс багийн 2023-24 оны Үндэсний дээд лигийн 3-р байрны шагнал 75 сая төгрөг, оролцогч багуудад олгох 15 сая төгрөгийг тус тус олгохгүй түтгэлзүүлэхээр шийдвэрлэсэн төдийгүй Үндэсний дээд лигийн 2024-25 оны улиралд оролцох эрхийг хасчээ. Учир явдлыг тодруулбал,

Эрдэнэт Майнерс баг 2022-2023 оны улирлын өмнөх хамтарсан бэлтгэлээ 2022 оны 8 дугаар сард Бүгд найрамдах Серби улсад хийсэн байна. Тус бэлтгэлийн үеэр импорт тоглогч болох Corey Manigault-тай тамирчны гэрээ хийж, бэлтгэлд хамруулсан аж.

ФИБА-ны импорт тоглогчтой хийх гэрээний заалтын дагуу Эрдэнэт Майнерс багаас тухайн тоглогчийг эмчийн үзлэгт оруулах, эсвэл гурван хоног бэлтгэлд хамрагдсаны дараа гэрээ баталгаажих гэсэн заалтын дагуу хар тамхи болон эрүүл мэндийн шинжилгээ өгөх шаардлагыг тус тоглогчид тавьсан байна. Гэтэл тамирчин уг шаардлагыг биелүүлээгүй мөн зан чанарын хувьд маш том алдаа дутагдалтай тоглогч байсан тул багийн удирдлагууд түүнтэй хийх гэрээгээ цуцлах шийдвэр гаргажээ. Ингээд багийн зүгээс Бүгд Найрамдах Серби улс хийх нэг сарын бэлтгэлд төлөвлөсөн 1 сарын цалинг бүтэн төлж гэрээний дагуу Corey Manigault-т 3 хоног бэлтгэл хийснийх нь цалинг олгож, 2 талын нислэгийн тийз болон нэмэлт зардлуудыг бүтэн төлөөд нутаг буцаасан байна.

Харин Corey Manigault болон түүний агент ОУСБХ /FIBA/ -д гомдол гаргаж бүтэн улирлын цалин болон агентын төлбөрийг бүтнээр нь нэмэхжилсэн байдаг.

Тус нэхэмжлэхийн дагуу Эрдэнэт майнерс баг нт Corey Manigault болон түүний агенттай холбогдож төлбөрийг барагдуулах тал дээр тохиролцохыг оролдсон ч тус агент болон тоглогч Corey Manigault нарын хоорондын үл ойлголцол, өндөр дүнтэй нэхэмжлэхийн улмаас хэлцэл тохиролцооны дагуу явахгүй байдалд хүрээд байгаа аж.

Тэдний хооронд үүссэн уг асуудлаас болж МСБХ–нд торгууль тавигдсан учир ийнхүү багт олгогдох байсан шагналын мөнгөнүүдийг олгохоос татгалзаж, ирэх улиралд тоглох эрхийг нь хасаад байна. Мөн 4 дүгээр сарын 25-ны дотор уг асуудлаа шийдвэрлэхийг даалгалаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр