Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапурт эхэллээ. Өнөөдөр, маргааш тус тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд болно. Харин энэ сарын 29-нд хэсгийн тоглолтууд эхлэх юм.
Манай эмэгтэй шигшээ баг “С” хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтоо энэ сарын 29-нд Малайзын эсрэг хийнэ. Тэгвэл эрэгтэйчүүд “В” хэсэгт байгаа бөгөөд эхлээд урьдчилсан шатнаас шалгарсан багтай, дараа нь Тайландтай тоглоно.
Тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 31 хүртэл үргэлжилнэ.