​ЭРТНИЙ ТҮРЭГИЙН ӨВ СОЁЛТОЙ ТАНИЛЦАХ ВИРТУАЛ ОРЧНЫ НЭЭЛТ БОЛНО

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/03/27

GUYUK метаверсийг хөгжүүлэгч "Гарааны дижитал солюшнс" ХКК, Хөшөө цайдам музей, МУИС-ийн Археологийн судалгааны төв, Антропологи, археологийн тэнхимтэй хамтран Төв Азийн нүүдэлчдийн төлөөлөл болох эртний Түрэгийн өв соёлыг виртуал орчинд сэргээн байгуулсан байна.

Энэхүү сэргээн байгуулсан виртуал орчинд эртний нүүдэлчдийн бичиг үсгийн судлал төдийгүй Төв Азийн Улс түмний археологийн судалгаанд онцгой хувь нэмэр оруулсан Хөшөө цайдмын бүлэг дурсгал, Билгэ хааны тахилын онгон, тэндээс олдсон археологийн үнэт олдворуудтай танилцах боломжийг бүрдүүлжээ.

Хэрэглэгчид дэлхийн хаанаас ч ухаалаг утас болон компьютерт GUYUK метаверс аппликейшнийг татаж түүх, өв соёлын эдгээр дурсгалуудтай шинэлэг байдлаар танилцах боломжтой аж. 

GUYUK метаверс нь Монголчуудын түүх, өв соёлыг таниулан сурталчлах зорилгын хүрээнд Монгол залуусын хөгжүүлсэн программ хангамж бөгөөд хэрэглэгчид хамтдаа аялах, суралцах, ярилцах боломжуудыг бүрдүүлсэн 3 хэмжээст нийгмийн сүлжээ буюу метаверс юм.

Та бүхэн 3 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулагдах "Түрэгийг хэн сайн мэдэх вэ?” асуулт хариултын тэмцээнд оролцож өөрийгөө сорихын сацуу “Билгэ хааны өв соёл” виртуал музейгээр хүссэн цагтаа зочлох боломжтой аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр