Тэтгэвэрт гарсан цагдаагийг алба хаагчийн овог нэр, зургийг ашиглан хандив цуглуулж байгаад баригджээ.
Тодруулбал, 2024 оны 2 дугаар сард гурван хүүхдийн хамт амьдардаг Амарбаясгалан гэх залууд хэвлэл мэдээлэлд хандаж, ард түмнээс хандив тусламж гуйсан байна. Улмаар тус айлд 136 сая төгрөг цуглаж, хоёр өрөө байртай болж, хандивын үйл ажиллагааг зогсоожээ.
Гэвч цахим орчин тухайн айлын мэдээллийг ашиглан иргэдээс хандив цуглуулах залилангийн хэрэг үйлдэгджээ. Гэмт этгээд энэ хэргийг үйлдэхдээ цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан иргэний зураг, овог нэрийг ашигласан байна.