Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 1 дүгээр гудамжинд гэр шатаж, 50 настай эрэгтэй өртөж нас барсан хэрэг гарлаа. Энэ талаарх дуудлагыг онцгой байдлын алба 03.25-ны өдрийн 23:44 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиход тус тоотод иргэн Б-ийн 4 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт иргэн Б/50 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгчээ.