Өнгөрсөн долоо /III/18-24/ хоногт нийслэлийн долоон дүүрэг, 17 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 107 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх долоо хоногоосоо 20 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд 17 иргэнийг авран хамгаалжээ. Харин эл аюулт үзэгдэл, ослын улмаас дөрвөн хүн амь насаа алдсан байна.