Хөгжлийн банкны гэх хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр шийдвэрээ танилцууллаа. Шийдвэрийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар танилцуулав. Тодруулбал,
"УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Н.Батбаяр нар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй учраас хэргийг цагаатгасан байсныг хэвээр үлдээлээ.
Харин Н.Батбаярын хувьд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас цагаатгасан. Хөгжлийн банкны хэрэгт холбогдогч давж заалдсан 27 шүүгдэгчийг цагаатгах шийдвэр гаргалаа.