ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар "Student" хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд энэ оны 03 дугаар сарын 20-ны өдөр МУБИС-ийн 511 оюутанд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, үр дагавар, хууль эрх зүйн хариуцлага” сэдэвт 4 удаагийн сургалт, мэдээлэл оржээ. Мөн 45 оюутанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх тестийг тавихад зөрчил илрээгүй байна.