УОК: 380 ӨРХ БҮХ МАЛАА ЗУДАНД АЛДСАН УЧИР БҮГДИЙГ НЬ МАЛЖУУЛНА

Б.САРНАЙ
2024/03/22

Улсын онцгой комисоос долоо хоног тутамд зудын нөхцөл байдал, орон нутагт ямар байгаа талаар мэдээлэл өгч байгаа билээ. Өнөөдрийн мэдээллээр зуданд хорогдсон малуудыг устгалд оруулах талаар онцолсон байна 

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Энэ сарын 19-ны байдлаар улсын хэмжээнд 5,222,950 толгой мал зүй бусаар хорогдсон. Малчид зорчих боломжгүй хилийн зурваст 5400 орчим бод мал бөөгнөрсөн байна. Улсын хэмжээнд хамгийн их хорогдолтой аймаг нь Сүхбаатар аймаг байна. Нийт 2728 өрх 70 болон түүнээс дээш хувиар малаа алдсан. 380 өрх 100 хувь малгүй болсон гэсэн дүн мэдээ гарсан.

Тиймээс эдгээр айлуудыг малжуулах, төсөл хөтөлбөрт хамрууах гэх мэт дараагийн ажлуудыг төлөвлөн ажиллаж байна.

Малчдад туслахаар одоогийн байдлаар 49 иргэн, 128 ААН, байгууллагаас 3.3 тэрбум төгрөгийн мөнгөн хандив, таван иргэн, 29 аж ахуй нэгж, байгууллагаас 809 сая төгрөгийн 74,252 ширхэг бараа материалын хандивыг УОК-т ирүүлсэн байна. Эдгээрийг аймаг орон нутагт хуваарилан хүргүүлсэн.

Гадаадын орнуудаас 3.6 сая ам.долларын тусламж ирүүлснийг долоон аймгийн 60 сумын 174,930 малчин өрхөд хүргэх ажлыг зохион байгуулж байна. Мөн Резидент эмч нар сумын эрүүл мэндийн төвд ажиллаж, малчдад тусламж үзүүлж байна

ОХУ-аас буцалтгүй тусламжаар 8500 тонн тэжээлийн улаанбуудай олгохоор шийдвэрлэж, татан авах ажиллагаа зохион байгуулагдаж байна. Өчигдөр Оросоос 733.6 тонн улаанбуудай ирсэн бөгөөд Сэлэнгэ аймаг дахь агуулахаас Өвөрхангай, Архангай, Булган, Өмнөговь аймаг татан авлаа. Бусад аймагт хүргэх ажил явагдаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11