ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ ЭРЭЛХИЙЛЭХ БИЗНЕСМЕНҮҮДИЙН ХҮСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР БИЕЛҮҮЛЭХ ҮҮ?

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/03/21

Монгол Улсад ажиллах хүчний хомсдол үүсч байгаа асуудлыг өчигдөр /03.20/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн.

Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр, топ 250 бизнесмен хөдөлмөрлөх хүчний дутагдлыг нөхөх бодлогыг Засгийн газар яаралтай хэрэгжүүлээч гэдэг саналыг тавьжээ.

Мөн МҮХАҮТ-ын холбогдох албан тушаалтнууд ч өнгө ижил санал гаргасан гэх.  Харин Засгийн газраас энэхүү шаардлагыг гаднаас орж ирэх ажиллах хүчинд тавигдах хязгаарлалт, квотыг чөлөөлж өгөхтэй шууд холбон тайлбарлаж байгаа юм.

Энэ утгаараа өчигдрийн Засгийн газрын хуралдаанд гадаадаас ажиллах хүч оруулж ирэх асуудал хөндөгдсөн гэсэн үг. Улмаар Засгийн газраас “Хууль эрх зүйн хүрээнд, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөл үзүүлэхгүй хэмжээнд аялал жуулчлал, үйлчилгээний салбарын ажиллах хүчийг оруулж ирэх нөхцөлийг чөлөөтэй болгох ажлыг зохион байгуулахаар боллоо.  Зөвшөөрлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж уг хуулиар ажиллах хүчний хомсдолд хязгаарлалт тавьж байгаа зүйл заалтууд болон зөвшөөрлийн төрлийг байхгүй болгох зохицуулалтыг хийнэ” гэв.

Уг асуудлыг хариуцах Зөвшөөрлийн зөвлөлийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахалдаг.

Одоогийн хуулиар гаднаас орж ирэх ажиллах хүчний хэмжээ нэг жилд 12 мянгаас хэтрэхгүй байхаар тогтоож өгсөн байдаг. Тухайн 12 мянган ажиллах хүчийг салбар салбараар нь төрөлжүүлдэг. Энэ нь эргээд цөөн тооны бизнес эрхлэгчдэд давуу байдал олгогдог учир үүнийг таслан зогсоох нэг түлхүүр нь зөвшөөрлийн төрлийг үгүй болгох гэж үзэж буй юм. 

Ажиллах хүчний судалгааны 2023 оны 4 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 57.6 хувь нь буюу 1200000 сая нь ажиллах хүч, 42.4 хувь буюу 915 900 нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам гэж гарчээ.

Энэ 1200 000 хүний 96.1 хувь нь ажиллагчид, үлдсэн 3.9 хувь буюу 48800 нь ажилгүй иргэд байна. Харин ажиллах хүчнээс гадуурх хүн ам (915900)-ын 54900 нь цалин хөлс, орлого олох ажил хайх эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа аж. Ийм хүн амыг боломжит ажиллах хүч гэж үздэг. Боломжит ажиллах хүч 2023 онд өмнөх оны мөн үеийнхээс 11500-гаар өссөн байна.

Ажилгүй болон боломжит ажиллах хүч ангиллын 103,7 мянган хүн байгаа ч аж ахуйн нэгжүүд ажиллах хүчний хомсдолд орж гаднаас ажиллах хүч авах асуудлыг засгийн газраар шийдүүлэхээр шахамдуулж буй ийм дүр зураг зохицуулалтаа хүлээсээр.

Залуусын эх орондоо хөдөлмөр эрхлэх сонирхолгүй, гадны орныг зорих хүсэлтэй байдаг нь Монголдоо хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж, хангалттай хэмжээнд цалин урамшууллаа авч чаддаггүйтэй дийлэнх нь холбогддог.  Гэвч ажил олгогчид өрсөлдөхүйц түвшинд цалингаа хүргэхийг зорихын оронд татвар, шимтгэлийн дарамтыг тоочиж, залуус ажил хийх сонирхолгүй, цалингаа голдог хэмээн гаднаас ажиллах хүч татах сонирхол өндөртэй байна. Гэсэн ч гадны ажиллах хүч Монгол залуусаас бага цалингаар монголд ажиллах эсэх нь эргэлзээтэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ДЭМЖЛЭЭ 2024/11/22
НАМЫН БҮЛГҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭН АВЛАА 2024/11/22
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНХИЙГ САХИУЛАГЧДАД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА 2024/11/22
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ 2024/11/22
ЦЭЦЭРЛЭГ ДЭЭРЭЭ АМИА АЛДСАН ХҮҮГ ХАХАЖ НАС БАРСАН ГЭГДЭЖ БАЙСАН Ч ШҮҮХ… 2024/11/22
ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДИЙН 200 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН … 2024/11/22
УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРААС 11-Р САРЫН 26-НД ГЭР БҮЛЭЭРЭЭ УЛАМЖЛАЛТ “БИТҮҮ … 2024/11/22
НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХ 760 ИРГЭНИЙ МЭДҮҮЛГИЙГ ХЯНАН ШАЛГАВ 2024/11/22
П.САЙНЗОРИГ: ШҮҮХЭЭС Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА НАРЫГ С.ЗОРИГИЙН АМЬ НАС… 2024/11/21
Н.НОМТОЙБАЯР: Ц.ДАВААСҮРЭНГ ТБХ-НЫ ДАРГААС “ЗАЙЛУУЛ“ ГЭДЭГ ШААРДЛАГЫГ … 2024/11/21
“ЭРДЭНЭС МОНГОЛ” НЭГДЭЛД ХЭРЭГЖИХ ДАРААГИЙН РЕФОРМЫГ ДЭМЖЛЭЭ 2024/11/20
ЦЕГ: ХОГИЙН ЦЭГ ДЭЭР ХАЯСАН ГЭРЧИЛГЭЭГ ШАЛГАЖ БАЙНА 2024/11/20
Б.ЖАВХЛАН: ТӨСВИЙГ АЛДАГДАЛГҮЙ БАТЛАВАЛ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДААСАА УХАРЧ,… 2024/11/20
Д.АМАРБАЯСГАЛАН: МИНИЙ ГЭР БҮЛ, ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДИЙН ХӨРӨНГӨ ОР… 2024/11/20
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД БҮХЭЛД НЬ ХОРИГ Т… 2024/11/20
УЛААНБААТАРЫН АНХНЫ ДАГУУЛ ХОТ ШИНЭ ЗУУНМОД ХОТЫГ БҮТЭЭН БАЙГУУЛНА 2024/11/20
ЮҮТҮБЭР Б.ТҮШИГ НЭГ САЯ ДАГАГЧТАЙ БОЛЖ, "ЗҮРХ МАРТАХГҮЙ" ТӨСӨЛД САЯ ТӨ… 2024/11/20
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР 2024/11/20
ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ЭХНИЙ ЧИГЛЭЛИЙГ ИРЭХ ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА 2024/11/19
Г.ЗАНАБАЗАР, ЛЕНАРДО ДА ВИНЧИ НАРЫН БҮТЭЭЛИЙН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГ… 2024/11/19
АВТОМАШИНЫ ДУГААР ХАДГАЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛИЙН ХУРААМЖ 20 МЯНГАН ТӨГРӨ… 2024/11/19
ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙСАН ХЯТАДЫН ИРГЭНИЙГ БАРИВЧИЛЖ, АЛБАДАН ГАРГАЛАА 2024/11/19
ПАУЭРЛИФТИНГИЙН ТАМИРЧИН С.МӨНХЗУЛ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2024/11/19
ГУРВАН ЧИГЛЭЛД ШӨНИЙН АВТОБУС ЯВЖ БАЙНА 2024/11/18
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН “АНХААРЪЯ” АЯН ЭХЭЛЛЭЭ 2024/11/18