Ц.ТУВААН: МАЛЖУУЛАХ ХӨТӨЛБӨРТ 20 ТЭРБУМ ХААНА НЬ Ч ХҮРЭХГҮЙ. БАГА МӨНГӨ

admin@Rec.mn
2024/03/21

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. АН-аас 2024 оны мөрийн хөтөлбөртэй иргэдээс санал авч орохоор 21 аймаг 9 дүүрэгт ажилласан. Энэ тайлангаа өнөөдөр танилцуулав. Хэрэв АН засаг авсан тохиолдолд бидний хэрэгцээ шаардлага болоод байгаа хэд хэдэн асуудлыг тусгаж өгөөч гэж салбар бүрийн мэргэжлийн холбоод хандаж байна. Өнгөрсөн найман жилийн хугацаанд нэмэгдсэн Нийгмийн даатгалын шимтгэлийг багасгаж өгөөрэй, иргэдийн халаасруу орж юм л бол торгодог асуудлыг болиулж өгөөрэй гэхчлэн олон нийт хүсч байна гэж мэдээллэв.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ТУВААН:

-Энэ онд Монгол оронд тохиолдсон байгалийн гамшиг, зудын асуудал хүнд байна. Зудын дараах нөхцөл байдлаас хэрхэн хохирол багатай гарах вэ гэдэг дээр АН-аас нэлээд санал гаргаад явж байна. 

Гаалийн татвараас гурил, тэжээлийг чөлөөлөх асуудал байнгын хорооны хуралдаанаар ороод УИХ-аар хэлэлцэгдэх гэж байна. Бид малчдын зээлийг тэглэх асуудлыг хөндөж байгаа. Ямар нэг байдлаар мал нь хорогдоогүй малчид үүнд хамрагдахгүй. Мөн  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 100 тэрбум байгаагаас, 20-30 тэрбумыг Малжуулах хөтөлбөрт оруулах боломжтой гэсэн. Энэ мөнгө хаана ч хүрэхгүй. Бага мөнгө. Байгалийн гамшигт үзэгдэл болдгоороо болсон. Одоо нөхцөл байдал улам дордож байна. 

 Малчдын хүндрээд байгаа гол асуудал малын гаралтай бүтээгдэхүүнийг зарж борлуулахад зах зээл дээр нь хязгаарлалт тавьчихаад байгаа явдал. Махаа зарах гэхээр нөөцийн мах гараад ирдэг, арьс ширээ зарах гэхээр боловсруулдаг үйлдвэр байхгүй. Арьс ширний үйлдвэрүүдийг хэт улстөржиж зогсоосон. Өөрөөр хэлбэл, түүхий эдийн үнэгүйдэл хэт улстөржилттэй холбоотой гэж бид үзэж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр