ЯПОНЫ ХОНШЮ АРАЛД ТЭЭВРИЙН ХӨЛӨГ ОНГОЦ ОСОЛДОЖ 8 ХҮН НАС БАРЖ, 3 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ

admin@Rec.mn
2024/03/21

Солонгосын тээврийн хөлөг онгоц Японы Хоншю арлын эрэгт хөмөрчээ. Цаг агаарын тааламжгүй байдлаас болж зангуугаа барьж байгаад осолдсон гэх мэдээлэл байгаа бөгөөд Японы засгийн газар есөн хүнийг аварч, найм нь нас барсан гэж мэдэгдлээ. Мөн гурван иргэн ор сураггүй болжээ.

Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, 3 сарын 20-ны өглөөний 07.00 цагийн орчимд Японы Шимоносэки хотын эргийн ойролцоо "хөлөг онгоц хазайж" байна хэмээн аврах хүсэлт гаргасан байна.

Тээврийн хөлөг онгоцонд 60 гаруй насны солонгос ахмад, инженер, 8 Индонези, 1 Хятад зэрэг нийт 11 хүн зорчиж явсан байна.

Японы эргийн хамгаалалтын албаныхан есөн хүнийг аварсан ч найм нь нас барж 3 хүн одоогоор олдоогүй байна.

Осолд өртсөн тээврийн хөлөг онгоц 7-ны өдөр Пусан боомтоос хөдөлж, Японы Токио, Нагоя хотыг дайран өнгөрч, цаг агаарын таагүй байдлын улмаас Шимоносэки усанд бэхлэгдсэн байна.

Мэдээллийн дараахан хохирогчийг аврахаар дөрвөн эргүүлийн завь, нэг нисдэг тэрэг илгээсэн ч тэднийг ослын газарт очиход хөлөг аль хэдийнэ бүрэн хөмөрсөн байжээ. Осол болох үед агшин зуурын салхины дээд хурд секундэд 20 метрт хүрсэн тул ойр орчмын далайн бүсэд шуурга шуурахыг анхааруулсан байна.

Орчуулсан Э.Тунгалаг

https://m.mbn.co.kr/news/world...


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр