БНСУ-ын далайн эрэг дээр дөрвөн монгол иргэн боогдсон талаар Солонгосын хэвлэл мэдээллүүд онцолжээ.
Тодруулбал, Кёнги Пёнтэк далайн цагдаагийн газар энэ сарын 14-ний 16:50 цагийн орчимд Кёнгидо мужийн Ансан хотын Губонг арлын ойролцоох хадан дээр боогдсон дөрвөн монгол залууг аварчээ. Тэд далайн эрэг дээр байсан бөгөөд далайн түрлэг орж ирэхэд хад руу зугтсан бөгөөд азаар тэдний хэн нь ч гэмтээгүй байна.
Орчуулагч Э.Тунгалаг