АСРАМЖИЙН ГАЗАРТ БАЙГАА 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХЭД “ХҮҮХДИЙН МӨНГӨ”-НИЙХӨӨ 20 ХУВИЙГ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЭРХТЭЙ БОЛЛОО

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/03/20

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгө олгох журамд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн байна.

Манай улсын хэмжээнд 20 байгууллагын 29 халамж асрамжийн төвд 0-18 насны 924 хүүхэд байдаг. Эдгээр хүүхдүүдийн 14 болон түүнээс дээш насныхан нь хүүхдийн мөнгөнийхөө 20%-ийг өөртөө, өөрсдийнхөө дугуйлан секц, хөгжлийн үйлчилгээнд зарцуулах эрхийг нь нээж өгч байгаа аж. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу 14-өөс дээш насны хүүхэд хагас эрх зүйн чадамжтайд тооцогддог байна.

Асрамжийн төвд байгаа хүүхдүүд бэлэн мөнгөтэй огт харьцаж суралгүй насанд хүрчидэгийг ХНХ-ын сайд Х.Булгантуяа онцоллоо. Мөн тэрээр,

“Асрамжийн төвд нэг айлын 4 хүүхэд байлаа гэхэд жилд хүүхдүүдийнх нь нэр дээр нийтдээ 5 сая төгрөгийн хүүхдийн мөнгөн хадгаламж үүсчихдэг. Тэгэхээр зарим эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ “Хүүхдийн мөнгө”-ний хуримтлал үүсэхээр хүүхдээ аваад бүх мөнгийг нь зарцуулчхаад буцаад асрамжийн төвд өгөх, эсвэл хүчирхийлэл үйлдээд эцэг эхээс нь тусгаарлахаас өөр аргагүй болгодог” талаар хэллээ.

Ийм учраас хүүхдээ асран хамгаалаагүй хугацаанд буюу хүүхдийг нь асран хамгаалах үүргийг төрийн болон төрийн бус байгууллагуудын асрамжийн төв дээр байлгах хугацаанд хуримтлагдсан хүүхдийн мөнгийг эцэг эх нь зарцуулах эрхийг нь журмын шинэчлэлээр хааж байгаа аж. Ингэснээр хүүхдийн нэр дээр 18 нас хүртэл мөнгөн тэтгэмж нь хуримтлал байдлаар үүсч, хүүхэд 18 нас хүрээд өөрөө захиран зарцуулах эрх нь нээгдэх юм байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр