ӨМНӨД СОЛОНГОСТ ӨНДӨР НАСТАЙ ЖОЛООЧ НАРААС ҮҮДЭЛТЭЙ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ НЭМЭГДЭХ БОЛЖЭЭ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/03/20

Сүүлийн саруудад Өмнөд солонгост, тэр дундаа Сөүлийн Юнпёнгу, Ганнам хотуудад өндөр настай жолооч нар осолдсон хэд хэдэн осол гарчээ. Цагдаа нар хайхрамжгүй байдлаас болж осол гарах магадлал өндөр байна хэмээн үзэж байна.

Тухайлбал, 80 гаруй настай А-ийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл гарцаар гарч байсан гурван хүнийг мөргөж, мөргүүлсэн хүмүүс газар дээрээ нас баржээ. Прокуророос жолооч А-д таван жилийн хорих ял оноосон байна.

Мөн өнгөрсөн сарын 29-нд Сөүл хотын Юнпёнг-гу хотод 70 орчим насны жолоочийн жолоодож явсан автомашин явган зорчигч болон тээврийн хэрэгслийг мөргөж, нэг хүн нас барж, 13 хүн гэмтсэн бол 17-ны өдөр Ганнам хотод 80 орчим насны жолооч 7 машинтай мөргөлдсөн осол гарчээ.

Тэд бүгд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон биш ч харин анхаарал болгоомжгүйгээс болж гарсан осол байж болзошгүй гэж цагдаагийнхан үзэж байна.

ӨНДӨР НАСТАЙ ЖОЛООЧ НАР ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХЭЭ БУЦААН ӨГӨӨД УРАМШУУЛАЛ АВДАГ СИСТЕМ БНСУ-Д ХЭРЭГЖДЭГ

БНСУ-д 65 ба түүнээс дээш насны жолооч нартай холбоотой осол жил бүр нэмэгдэх хандлагатай болсон байна. Уг тоо 2020 онд 31,000 байсан бол өнгөрсөн онд 39,000 болж 8,000 гаруйгаар нэмэгдэж, нас барсан хүний тоо ч нэмэгджээ.

Ялангуяа 75 ба түүнээс дээш наснаас эхлэн осолд өртөх эрсдэл нэмэгддэг бөгөөд энэ нь бие махбодийн хөгшрөлтийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох чадвар буурсантай холбоотой гэж үздэг байна.

БНСУ-д сайн дураараа жолоодох эрхийн лицензээ буцаах систем хэрэгждэг. Өндөр настай жолооч нар жолооны үнэмлэхээ сайн дураараа хүлээлгэн өгвөл нэг удаагийн төлбөрт 100-200 мянган воны үнэ бүхий тээврийн карт эсвэл бэлгийн гэрчилгээгээр солидог  байна. 

Уг систем хэрэгжээд 10 гаруй жил болж байгаа ч бодит үр дүн ердөө 2 хувь орчим байгаа тул бодитой үр дүнд хүрэхгүй байна гэж албаныхан үзэж байгаа юм байна.

Орчуулагч: Э.Тунгалаг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр