Хүүхэд төрж мэндэлсэн цагаасаа эхлээд гэр бүлийнхээ уламжлалт ёс заншил, гэрт үргэлж явагддаг дадлыг даган дуурайж, өсөж хүмүүждэг. Шинжлэх ухааны судалгаагаар хүүхэд эхийн хэвлийд байхаас тархи нь тодорхой мэдээллийг хүлээж авч мэдрэлийн эсүүдийн хооронд синапс холбоо үүсэж ирээдүйд хүүхдийн тархи сэтгэлгээ хөгжих үндэс суурь бүрдэж байдгийг нотолсон байна. Тэр утгаараа хүүхдүүд 0-8 насанд гэр бүлийн орчноос нөлөөлж буй эерэг сөрөг нөлөөллөөс хүүхдийн суралцахуйн үндэс суурь бүрдэж, ирээдүйд ямар хүн болох төлөвшдөг байна.