Х.БОЛОРЧУЛУУН: УРГАЦ, ӨСӨХ, НҮҮДЭЛЧИН ЗЭРЭГ ГУРИЛЫН ҮЙЛДВЭР ХААЛГАА БАРЬСАН

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/03/19

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. 

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун  

-“Ургац”, “Өсөх” зэрэг гурилын үйлдвэр өнөөдөр хаалгаа барьсан. Гурил, улаанбуудай стратегийн хүнс шүү. Стратегийн хүнсээ бодлогогүй алдвал идэх хоол хүнсээрээ гадаадынхны хараат болж, аманд нь багтах болно. Энийг Ерөнхий сайд асан С.Баяр хатуу ойлгосон.

С.Баяр Ерөнхий сайд байхдаа Оросоос 100 мянган тонн гурил, будаа гуйж очоод Засгийн газар хоорондын комиссын хурал дээр оросуудын аманд багтсан. Хоолоо гуйж хүнтэй харилцана гэдэг байж болохгүй зүйл юм байна гээд "Атрын-III" аяныг хэрэгжүүлсэн. Тэрний хүчинд Монгол Улс гурилынхаа хэрэгцээг 100 хувь дотоодоос хангадаг болсон. Хэрвээ хэмжээ хязгааргүй гурил импортоор оруулаад байвал энэ байдал руу эргээд очих нь ойлгомжтой.

ХХААХҮЯ гурилыг тодорхой хугацаагаар буюу долдугаар сарын 1 хүртэл гаалийн татваргүйгээр оруулах саналыг өгсөн. Одоогоор баруун аймгуудаар 12 мянган тонн гурил оруулж эхэлсэн. Дахиад 25 мянган тонн гурилыг бусад боомтоор оруулна" гэлээ.

Мөн тэрээр "Арав гаруй жилийн өмнө улсын хэмжээнд гурилын 20 гаруй үйлдвэр ажилладаг байсан бол өнөөдөр ердөө 9-10-хан үйлдвэр л үлдсэн. Дарханы “Нүүдэлчин” үйлдвэр ажиллахгүй зогсож байна" гэдгийг онцоллоо


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр