Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан "Б" гэгчийг “Шувуу” ажиллагааны хүрээнд Турк улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны гуравдугаар сарын 16-ны өдөр Монгол улсад албадан авчирчээ.
Уг этгээд нь 2019 онд баянзүрх дүүрэгт оршин суух иргэний Монгол гэрийг санаатай галдан шатааж, хүний амь насанд хор учруулж алахаар завдсан гэх үйлдлээр шалгагдаж байхдаа оргон зайлсан бөгөөд "ШУВУУ" ажиллагааны хүрээнд бүгд найрамдах Турк улсын интерполын үндэсний төв товчоотой идэвхтэй хамтран ажилласны үр дүнд ийнхүү Монгол улсад албадан авчирч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.