УИХ-ын хаврын чуулган өнгөрсөн Баасан гаригт нээлтээ хийсэн. Тэгвэл хуваарийн дагуу өнөөдөр /2024.03.18/ УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдэд талаар байр сууриа нэгтгэх юм.
Энэ долоо хоногт УИХ-аар
- Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
- Цусны донорын тухай хуулийн төсөл
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлт,
- Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт,
- Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан,
- Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,
- Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль,
- Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэл сонсох зэрэг олон асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.