Г.ЗАНДАНШАТАР: МӨНГӨНИЙ СОНГУУЛИАС ТАТГАЛЗАХЫН ТУЛД ГИШҮҮДИЙН ТООГ 126 БОЛГОСОН

admin@Rec.mn
2024/03/15

УИХ-ын 2024 оны хаврын чуулганы нээлт Төрийн ордны Чингис хаан танхимд боллоо. Энэ жилийн сонгуулиар УИХ-ын гишүүдийн тоо 126 болохтой холбогдуулан чуулганы хуралдааны танхимыг засварлаж байгаа аж.  

Найм дахь парламентын отгон чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Тэрбээр "УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, сонгуулийн холимог тогтолцоотой болсон. Гишүүдийн тоог олшруулсан төдий өөрчлөлт биш. Парламент ёсоо бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлаа хангах, ард түмний хүсэл эрмэлзэл, засаглах эрх, нийгмийн бүлгийн төлөөлөл парламентад илүү сайн хангагдаж байх, төлөөллийн ардчиллыг төгөлдөржүүлэх, мөнгөний сонгуулиас татгалзахад чиглэсэн. 

Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын салбарын багц хууль, Эрүүл мэндийн хуулиудыг баталж олон жил ярьсан реформыг хэрэгжүүлэхэд чухал алхам хийсэн. Бүхэлдээ энэ бол хүний хөгжлийн цогц реформыг хэрэгжүүлсэн гэж болно. Мөн цалин төсвийг нэмэгдүүллээ. 

Эрхэм гишүүд ээ! энэ хаврын чуулганаар эрх зүй, эдийн засаг, нийгмийн бодлогын реформыг эцэслэн дуусгах нь та бидний эрх чухал зорилт байх болно. 

Монгол Улс байгалийн асар их баялгаар дэлхийд гайхагддаг. Хэнээс ч үл хамааран үнэ цэнтэй оршин тогтнох, Монголын ондоошлыг дэлхийд дархлах хангалттай боломж байна. 

Энэ нь манай улс хөгжлийн эрэмбээр дэлхийтэй хөл нийлэх боломж мөн. Үүний тулд Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа нэн тэргүүнд батлан гаргах шаардлагатай байна. Хаврын чуулганы тэргүүн ээлжийн нэг зорилт байх ёстой" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр