Яг одоо Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн мэдээллийг хэлэлцэхээр УИХ-ын чуулган хаалттай хуралдаан болж байна.
УИХ-ын 2024 оны хаврын чуулганы нээлт Төрийн ордны "Их эзэн Чингис хаан" танхимд болж байна.
Хаврын ээлжит чуулганы нээлтийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүд, Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгч, ЕТГ-ын дарга, Нийслэлийн бусад удирдлагууд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд танхимд бусад ОУ-ын байгууллагын төлөөлөгч нар цахимаар оролцож байгаа юм.
Мөн өнөөдөр “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм.