Б.ДЭЛГЭРСАЙХАН: ЯМАР НЭГЭН АГЕНТЛАГААС ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ГЭНЭТИЙН ШИЙДВЭР ГАРГАЖ, ИРГЭДИЙГ БУХИМДУУЛЖ БОЛОХГҮЙ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/03/14

Авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор өчигдөр замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулах  "ТУРШИЛТ" хийсэн ТЦА-ны дарга Б.Оюутболдыг ажлаас нь чөлөөлсөн үйлдэл "түржрэлийг бууруулах тал дээр хэн ч юу ч хийхгүй байж бай" гэсэн үүрэг даалгавар шиг ойлгогдож байгаа нь нууц биш. 

Түгжрэлд саатсан иргэдийн уур бухимдал Хотын даргаруу чиглэхэд тэрээр НЗДТГ-аас уг шийдвэрийг гаргаагүй болохыг мэдэгдэж, асуудлыг өөрөөсөө түлхсэн. Үүний дараахан Х.Нямбаатарын орыг залгаж ХЗДХ-ын сайдаар томилогдсон Б.Энхбаяр ЦЕГ-ын даргад үүрэг өгч ТЦА-ны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлсэн билээ.

Угтаа бол Монгол Улс Түгжрэлийн сайдтай. Тэр хүн хаана явж байгаад уг асуудлын ард үлдэв. Өөрийн чиг үүргийн хүрээнд ядаж нэг "туршилт" хийгээд ч болтугай түгжрэлийн асуудалд санаа тавьсан билүү? гэж олон нийт түүнийг цахим орчинд сурагласан. 

Тэгвэл өнөөдөр "Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил" форумд Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайханыг оролцох үеэр өчигдөр түгжрэлийг тойрон өрнөсөн уг асуудалд түүний байр суурийг сонирхоход тэрбээр,  

"Тэр хүнийг ажлаас нь чөлөөлөх эрх надад байхгүй. Миний ажлын эрхлэх хүрээ Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах. Ямар нэгэн агентлагаас түгжрэлийг бууруулах гэнэтийн шийдвэр гаргаж, иргэдийг бухимдуулж болохгүй. Нийслэлтэйгээ учраа олж, ажиллах ёстой" хэмээн ярилаа.

Данхар төрийн дарга нарын аясыг харж, тэдний үгээр л хөдлөх сонголтыг тэд төрийн албан хаагчдад үлдээж буйгаа тэд эдгээр үг, үйлдлээрээ тодхон харуулаад авлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11