ӨНГӨРСӨН ОНД ЗУРГААН МАГИСТРАЛЬ ШУГАМЫГ ӨРГӨТГӨН ШИНЭЧИЛЖЭЭ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/03/14

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа ч түүнийг хангах эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх асуудал үргэлж хангалтгүй байсаар ирсэн. Улмаар урд, хойд хөршөөс авах цахилгааны импорт нэмэгдэж, айл кноп дарахад бид эндээ гал алдахуйц хэмжээнд хүрээд буй. Шинэ станцуудын ажилд оруулхын зэрэгцээ одоо байгаа магистрал шугамуудыг өргөтгөн сайжруулах ажлуудыг ч орхигдуулж болохгүй. Тэгвэл өнгөрсөн 2023 онд зургаан байршилд магистраль шугамуудыг өргөтгөн шинэчлэх, шинээр барилга угсралтыг эхлүүлэх ажлыг гүйцэтгэсэн байна.

  • Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах 5а магистраль шугамын тавдугаар багцыг өргөтгөн, 
  • Чингэлтэй дүүргийн нэг ба дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1100 хос.м-ийн урттай 4а магистраль шугамыг өргөтгөн шинэчлэх, 
  • Сүхбаатар дүүргийн зургаа болон наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1300 хос.м-ийн урттай 4б магистраль шугамын барилга угсралтын ажил, 
  • Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 1700 хос.м-ийн урттай 9аб магистраль шугамыг өргөтгөн шинэчлэх, 
  • Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах 375 хос.м-ийн урттай 12г магистраль шугамыг өргөтгөн шинэчлэх, 
  • Сонгинохайрхан дүүргийн 4,18,19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 560 хос.м-ийн урттай 9ж магистраль шугамуудыг өргөтгөн шинэчлэх ажил хийгдсэн байна.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нэг болон дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4а магистралын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж хэрэгжүүлснээр Хүүхдийн урлан бүтээх төв орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжирч, найдвартай ажиллагааны түвшин дээшилж зуны засварын зогсолтын хугацаа багасч хэрэглэгчдийг хэрэгцээний халуун усаар тасралтгүй хангах боломжтой болжээ. 4а магистралийг бусад сүлжээтэй хослуулан ажиллуулах, схемийн өөрчлөлт хийж ачааллыг жигд хуваарилах техникийн боломж бүрдсэн байна. Хүүхдийн урлан бүтээх төв орчмын хэрэглэгчдийн халаалтын доголдол өнгөрсөн жилийнхээс даруй 40 хувь буурч, ДДТ-47, СУИС орчим доголдолгүй болж дулааны эрчим хүчээр хэвийн хангагдах урьдчилсан тооцоо гарсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11