Нийслэл хотын үерийн эрсдэлийн индекс 8.65 буюу "Маш их" түвшинд байгаа.
Тодруулбал, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн аюулын индекс "Маш их", Багануур дүүрэг "Их", Хан-Уул, Баянгол дүүрэг "Дунд", Баганхангай, Налайх дүүрэг "Бага" түвшинд байна. Нийслэлийн халиа тошин, шар усны үерийн өртөх байдлын үнэлгээгээр 3947 объект өртөх тооцоо гарчээ.
Тэгвэл СХД-ийн 32,33-р хороо Эмээлт, Тахилт орчимд авто болон төмөр зам доогуурх нүхэн гарц шар усны үерт автсаныг харъяа онцгой байдлын хэлтсийн алба хаагчид тус бүр гурав болон зургаан цаг ажиллах мотопомпоор соруулан аюулгүй болгожээ.