З.ЭНХБОЛД: Б.ЭНХ-АМГАЛАНТАЙ САЯ Л ШҮҮХ ДЭЭР ТАНИЛЦАЖ УТАС ШӨРМӨСӨӨ СОЛИЛЦЛОО

admin@Rec.mn
2024/03/13

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаа асан З.Энхболд, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал болж, шүүхээс тэдэнд ял уншсан юм.

Тодруулбал, шүүхээс яллагдагч Б.Энх-Амгаланд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох, З.Энхболдод мөн адил нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасах, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан юм. 

Товчхондоо прокурорын гаргасан 2 жилийн хорих ялыг үл зөвшөөрч дээрх шийдвэрийг гаргалаа. 

Шүүх хуралдааны дараа яллагдагч З.Энхболд хэвлэлийнхэнд хандаж “Би гэм буруугүй. Хаа байсан 2019 онд Б.Энх-Амгалан сайдын гаргасан тушаалыг намайг хатгаж гаргасан гэдгээр яллаж байгаа юм байна. Тиймээс давж заалдана. Өөрийгөө өнөөдөр шүүхээс ял авч байна гэж үзэхгүй байгаа. Эрдэнэс таван толгойг Монголын ард түмэнд авч үлдээсний хариуг “бүлэглэл” надаас авч байна. Б.Энх-Амгалан сайд яаман дээрээ ямар тушаал, яагаад гаргаж байгаа, хэндээ ямар давуу эрх олгож байгааг би мэдэх боломжгүй. Сая л шүүх дээр танилцаж,  “Утас шөрмөсөө солилцоё, үүнээс хойш ярьж явъя,  энэ чинь зүгээр байж байхад барьж аваад хэлмэгдүүлчихдэг юм байна гэдэг яриа” болоод өнгөрлөө.

Тэгээд би хэргийн доторх нарийн ширийн зүйлсийг ярихгүй. Хаа нэгэн газар ямар нэгэн сайд тушаал гаргахад хэн нэгэн хүнийг авлигадсан гэж хэлдэг бол арай байна. Бүлэглэлийн гол зорилго бол намайг 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд төрд ажиллах 5 жилийн ял өгөх байлаа.  Тэгээд бас яаж зүгээр байх вэ гээд 40 сая төгрөгийн торгууль тавьж байна. Аль алийг нь би зөвшөөрөхгүй, давж заалдах шатын шүүх дээр үнэн зөвөө олох байх гэж найдаж байгаа.

“Эрдэнэс таван толгой”-г Хятад, Монголын хамтарсан компанид өгөөгүйн төлөө өш хонзон авсан. Тиймээс ялыг надад шүүх биш “бүлэглэл” оноож байна.

2022 оны 12 сард нүүрсний хэрэг гэж гарахад “зарласан” хэргээр 2 сар мөрдөн байцаагаад тэрийгээ нотолж чадахгүй болохоороо хэргийг хаасан. Тэгээд одоо “Лам олдохгүй бол буцахдаа зална” гэгчээр Б.Энхамгалан сайдын 2019 оны 2 тушаалыг гаргаж хатгасан гэж үзлээ.

Б.Энх-Амгалан сайдыг хатгах байтугай таньж мэддэггүй. Хатгана гэдэг нь ядаж нэг уулзаад утас шөрмөсөөр яриад бодитой үйлдэл хийгээд явахыг хэлдэг юм байна л даа. Гэтэл тэр болгоныг тогтоолгүйгээр бүлэглэлийн даалгавраар ял өгсөнд маш их харамсаж байна.

Би энэ шүүх хуралд ирж байж л Б.Энх-Амгалан сайд тушаал гаргасан, тэр зам нь ямар ач холбогдолтой вэ гэдгийг мэдэж авлаа. Одоо Өмнөговь-Улаанбаатарын засмал зам эвдэрснийг бүгдээрээ мэднэ. Тэнд хэчнээн ч хүн авто аваараар үхэв6 Тэрнээс болоод ЗТЯ шороон замаар нүүрсний машин явуулна,  нүүрсний машин засмал замаар явахгүй гэж шийдсэн юм билээ. Тэрийг л нэг компанид зориулж хийсэн. Ганцхан тэр компанийн машин явна гэж сошиалаар баахан гүтгэсэн.

Тэгээд сошиалаар ял авсан анхны хүн Б.Энх-Амгалан, З.Энхболд хоёр болчихлоо.

Угтаа Тамгын газрын даргын гарын үсэтэй ямар нэгэн бичгээр намайг яллах ёстой шүү дээ. Гэтэл Б.Энх-Амгалан сайдын гарын үсэгтэй 2 тушаалаар Б.Энх-Амгаланд ял өгөхдөө намайг хатгагч гэдгээр давхар ялаллаад байгаа юм.

Б.Энх-Амгалангийн тушаалд намайг авчирч нааж байгаа нь л буруу гэж  харж байна” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 4 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11
ХАМБА ЛАМ З.САНЖДОРЖИЙН ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ДАХИН ХОЙШИЛЛОО 2025/03/11
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, ТЭДНИЙ АСРАН ХАМГА… 2025/02/07
Ч.ЛОДОЙСАМБУУ: ЗААВАЛ БИЧИГ САЧИГ ӨРГҮҮЛЖ, КНОП ТООЛЖ, ТООЛУУЛЖ ИРГЭДЭ… 2025/02/07
ВЬЕТНАМ УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛ “УЛААНБААТ… 2025/02/06
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05
ШВЕДЭД ГАРСАН ЗЭВСЭГТ ХАЛДЛАГЫН ҮЕЭР 10 ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ 2025/02/05
ЭМД-ЫН ШИМТГЭЛ ТӨЛӨХ ХУВЬ ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭГДЛЭЭ 2025/02/05
Д.НЯМХҮҮ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРЛЫГ ШҮҮХ НЭ… 2025/02/04
ГЭР ШАТАЖ, 37 НАСТАЙ ЭРЭГТЭЙ НАС БАРЖЭЭ 2025/02/04
НИЙСЛЭЛД ХОЁРДУГААР САРЫН 22, 23-НД БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН Б… 2025/02/04
АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХАСХОМ БҮРТГҮҮЛЭХ ЯВЦ 61 ХУВЬТАЙ БАЙНА 2025/02/04
УЛААНБААТАРТ 20 ГРАДУС ХҮЙТЭН БАЙНА 2025/02/04
ОЛОН УЛСЫН ПРОКУРОРУУД МОНГОЛД ЦУГЛАНА 2025/02/03
"СОЛИРЫН ОД" КИНОНЫ ЖҮЖИГЧИН САНЦАЙ УУШГИНЫ ХАТГАЛГААГААР НАС БАРЖЭЭ 2025/02/03
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНШАГАЙ ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ 2025/01/31