Засгийн газраас хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн аймаг сумдын айл өрхүүдэд тусламжийн хүнс, тэжээл хүргэх ажлыг тогтмол зохион байгуулж байгаа.
Энэ хүрээнд, өнөөдрийн байдлаар нийт 77394 айл өрхөд 302 103 мянган боодол өвс хүргэгджээ. Мөн 80 гаруй мянган малчин өрхөд тэжээлийн ханган нийлүүлт хийх ажлыг эрчимчүүлээд байна. Нийт 110 мянган айл өрхөд 1740 тонн хүнсний бүтээгдэхүүн, гурил будаа хүргэх ажлууд бас үргэлжлээд хийгдээд явж байгаа талаар ЗГХЭГ- ын дарга Д.Амарбаясгалан тайлагналаа.
Түүнчлэн, отор нүүдлээр яваа, хөдөө орон нутаг, аймагт одоо ажиллаж, амьдарч байгаа иргэд, малчдадаа эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийн тулд өнөөдрийн байдлаар шуурхай бүлгийн 7 ажлын хэсэг, эмч сувилагчдаас бүрдсэн хэсгүүд ажиллаж байна.
Цэргийн бие бүрэлдэхүүн болон Хил хамгаалах, Батлан хамгаалах салбарын 5 000 гаруй алба хаагчид өнөөдрийг хүртэл зам гүвээ гаргах ажлыг хийж байгаа юм байна.