ШИНЭ ЭЛСЭГЧДЭДЭЭ "ЧИХЭР ДОЛООЛГОСОН" "НОМТ НАРАН" СУРГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ ЭЦЭГ, ЭХЧҮҮД ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЖ эхэллээ

Б.САРНАЙ
10 цагийн өмнө

Баянгол дүүрэгт байрлах “Номт наран” ерөнхий боловсролын сургууль хичээлийн байраа энэ хаварт багтаан Яармаг дахь Арцатын ам руу нүүлгэх гэнэтийн шийдвэр гаргажээ. Үүнтэй холбоотойгоор эцэг, эхчүүдийн төлөөлөл эсэргүүцэл илэрхийлж эхэллээ. 

Тодруулбал, сурагчдын эцэг, эхчүүдийн төлөөллүүд “Бид тус сургуулийг сонгохдоо мэдээж байршил харгалзсан. Мөн хүүхдийнхээ дугуйлан, секцийг сургуулийнх нь ойролцоо зохицуулсан. Гэтэл энэ хаварт багтаан сургуулийг Яармаг руу нүүлгэнэ гэдгийг эсэргүүцэж байна. Арцатын ам ямар хол, Яармаг хичнээн түгжрэлтэй газар билээ. Гэнэтийн энэ шийдвэрийн улмаас хүүхдээ эцэг эхчүүд Яармаг руу зөөх, эсвэл бие даан явуулна гэдэг тун хүнд байна" гэв.

Тус сургууль 2016 онд "Өөрийн сургуулийн байртай" хэмээн бичиж, сурталчилгаа хийжээ. Гэвч өдгөө эцэг эхчүүдэд энэ байраа түрээсийнх, Яармаг дахь байрыг худалдан авч буй хэмээн тайлбарлаж байгаа юм байна.

Сургуулийн төлбөр жилийн 6 сая 900 мянган төгрөг аж. Үүнээс гадна дүрэмт хувцас, хоолны мөнгийг тусад нь авдаг. Цахим платформын төлбөр гэж жилд хоёр удаа 76 мянган төгрөг өгсөн зэргээр эцэг эхчүүд байр сууриа илэрхийллээ. 

 2023-2024 оны хичээлийн жил дуусахад нэг улирал үлдсэн. Гэтэл "Номт наран" сургуулийн захиргаанаас Яармаг дахь байршил руу нүүнэ гэдгээ шинэ элсэгчдэд урьдчилан мэдэгдээгүй нь дээрх нөхцөл байдлыг үүсгээд байна.

1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11