ЭРСДЭЛТЭЙ БҮСЭД СУУРЬШСАН АЙЛУУДАД УДАА ДАРАА МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛСЭН Ч ДИЙЛЭНХ НЬ НҮҮХГҮЙ ГЭЖЭЭ

Г.ЦЭРЭНДУЛАМ
11 цагийн өмнө

Нийслэлийн төвийн дүүргүүдийн хэмжээнд 1,339 айл халиа тошинд өртөх магадлалтай байна. Яг одоо халиа тошинд өртсөн 219 нэгж талбар буй. Үүнээс долоон айл зөвшөөрөлгүй, 212 нь зөвшөөрөлтэй ажээ.

Халиа тошинд өртөх эрсдэлтэй айлуудад давхардсан тоогоор 1,277 удаа нүүх мэдэгдлийг хүргүүлсэн байна.

 Мэдэгдлийг хүлээж авсан айлуудын 60 орчим нь нөхөн олговортойгоор нүүнэ гэсэн бол бусад нь "Бид нүүхгүй" гэдгээ хэлжээ. Эдгээр айлууд зөвхөн голын ай савд газар олгосноос эрсдэлтэй байдалд ороод байгаа бус усны ундарга хаанаас ч, хэзээ ч гарч ирэх магадлалтай байдаг талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар хэлж байв. 

Нийслэлээс гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх 348 нэгж талбарыг бэлдсэн байна. Эдгээр байршлыг танилцуулбал:

  1. Баянзүрх дүүргийн Хонхор орчимд /радиогийн станцын зүүн талд/ 98, Цагаан даваа орчимд 57 айл
  2. Сонгинохайрхан дүүрэгт 22-ын товчооны хойд тал, Ногоон толгойд 145 айл
  3. Хан-Уул дүүрэгт Нисэх орчимд 28 айл
  4. Налайх дүүрэгт Тэрэлж явах зам дагуу буюу Их амд 20 айлд газар бэлдсэн.

Өнгөрсөн зуны алдаагаа давтахгүйн тулд дэд бүтэцтэй холбогдсон байршлуудыг сонгосон аж. Гэсэн ч иргэд нүүхгүй байгаа нь улам эрсдэлийг нэмэгдүүлээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11