2024 онд дэлхийн 60 гаруй оронд үндэсний сонгууль болох гэж байгааг статистикийн судалгаагаар гаргажээ. Энэ жил дэлхийн нийт хун амын дөрөвний нэг буюу 2 тэрбум гаруй сонгогч сонгуулийн санал хураалтад оролцох төлөвтэй байгааг судлаачид онцолсон байна. 2024 оныг супер сонгуулийн жил, эсвэл түүхэн дэх хамгийн том сонгуулийн жил гэж нэрлэсэн бөгөөд энэ жил болох АНУ /11 сарын 5-нд/, Мексик /6 сарын 2-нд/, Энэтхэг /4 сард/, Индонез /2 сарын 14/зэрэг хун ам ихтэй орнуудын сонгууль судлаач, шинжээчдийн анхаарлыг татаж байна.