Өчигдөр оройноос эхлэн 120 мянгатаас Төв шуудан, Хан-Уулын "E-Mart"-аас Шангрилагийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнд өглөө, оройн цагаар өөрчлөлт оруулж эхэлсэн. Тэгвэл энэ нь түгжрэлийг нэмэгдүүлж 0 зогсолт хийхэд хүргэлээ гэж иргэд, олон нийт бухимдлаа илэрхийлж байгаа юм.
Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар эл асуудлаар тайлбар өгөв. Тэрбээр "НЗДТГ-аас автозамын хөдөлгөөн зохицуулалттай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй болно. Уг асуудлаар Тээврийн цагдаагаас тодруулна уу. Мэдээллээ нягталж байхыг хүсье" гэжээ.