НАЙЗТАЙГАА МАРГАЛДАЖ ЗЭВСГИЙН ЧАНАРТАЙ ЗҮЙЛ АШИГЛАН БИЕД НЬ ГЭМТЭЛ УЧРУУЛСАН ҮЙЛДЛИЙГ АГААРТ ХИЙ БУУДАЖ ЗОГСООЖЭЭ

admin@Rec.mn
23 цагийн өмнө

Цагдаагийн байгууллагад 2024 оны гуравдугаар сарын 11-ний 20:55 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 23 настай эрэгтэй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найзтайгаа маргалдан зэвсгийн чанартай зүйл ашиглан биед нь гэмтэл учруулсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Энэ дагуу цагдаагийн алба хаагчид очиход хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцсэн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.5 дахь хэсгийг үндэслэн тухайн этгээдийн үйлдэлд сануулга өгч, агаарт хий буудаж, тухайн этгээдийн аюултай үйлдлийг таслан зогсоож, саатуулсан ба хохирогчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.

Хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан, заналхийлэхээр зэвсэглэсэн этгээдийн үйлдлийг цагдаагийн алба хаагчид энгийн аргаар таслан зогсоох боломжгүй нөхцөл байдалд галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэж дахин хохирол учруулахаас таслан зогсоох эрхтэй.

Иймд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс татгалзаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11