16 насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон этгээдэд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Орхон аймгийн прокурорын газраас иргэн Н.Т нь 14 настай хохирогчийг арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр бэлгийн харицаанд орсон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 /Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.