Нөөцийн махны худалдааг өнөөдрөөс эхлэн 9 дүүргийн 375 цэгээр борлуулж эхлүүлээд байна. Энэ жил үхрийн мах 11,350, хонины мах 8900, ямааны мах 6700 төгрөгөөр худалдаалагдана.
Энэ жил "Агро нэгтгэл трейд" ХХК, "Мах импекс" ХК, "ХКҮ" ХХК, "И Эн Пи" ХХК, "Чойбалсан групп" ХХК, "Стандарт мах" ХХК, "Булган мах маркет" ХХК -ууд нийт 6337,5 тн махыг нөөцөлж бэлтгээд байна. Үхэр болон хонины мах жижиглэнгээр борлуулагдах бол ямааны мах өргөтгөсөн худалдаагаар борлуулахаар төлөвлөжээ.