Монгол Улс ардчиллын индексээрээ дөрвөн байраар ухарч, 81 дүгээр байранд оржээ.
“V-Dem” институти 1789 оноос эхлэн дэлхийн улс орнуудын ардчиллын индексийг гаргаж ирсэн. Тус байгууллагын гаргасан судалгаагаар Монгол Улсын ардчиллын индекс тогтмол буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, 2022 онд Монгол Улс ардчиллын индексээрээ 61-р байранд байсан бол өнгөрсөн онд 16 байраар ухарч 77-рт, энэ жил ахин дөрвөн байраар ухарч 81 дүгээрт эрэмбэлэгджээ.
Ингэснээр дэлхийн хуурамч ардчилалтай улсын тоонд орж байгаа төдийгүй ардчиллын үнэт зүйл - хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ 88 дугаарт орж байна.
Аливаа улс орны ардчиллын индексийг олон намын тогтолцоо, чөлөөт шударга сонгууль, хуулиа дээдэлдэг ил тод нээлттэй төр, эрх мэдлийг тайван замаар шилжүүлэхийг эрмэлздэг чанар, засгийн газрын хяналт, нөлөөллөөс ангид бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олонх, цөөнх байхаас үл хамааран иргэн бүрийн эрх чөлөөг хамгаалдаг эсэхэд тулгуурлан гаргадаг ажээ.