УОК ХУРАНДААТ.БАЯРХҮҮ: ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР УЛСЫН ХЭМЖЭЭНД 3 САЯ 925 МЯНГАН МАЛ ЗҮЙ БУСААР ХОРОГДООД БАЙНА

Б.САРНАЙ
2024/03/11

Улс оронд нүүрлээд буй зудын нөхцөл байдал хүндэрснээс үүдэн УОК өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн билээ. Уг асуудлаар УОК-оос өдөр бүрийн 11 цагаас иргэдэд мэдээлэл хүргэж байгаа билээ. Өнөөдрийн /2024.03.11/ мэдээллээр УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү дараах мэдээллийг хүргэлээ

Хоёрдугаар сарын 29-ний өдрийн байдлаар буюу хамгийн сүүлд хийсэн зудын үнэлгээгээр 11 аймгийн 50 суманд төмөр буюу шилэн зудтай, 17 аймгийн 135 суманд цагаан зуд, 17 аймгийн 56 сум цагаанаар зудархуу байна. Нийтдээ 21 аймгийн 256 сум болон нийслэлийн дөрвөн дүүрэгт хаваржилтын нөхцөл байдал хүнд байна.

Төмөр зудтай 11 аймгийн 50 суманд 33 мянган 629 малчин өрх, цагаан зудтай 17 аймгийн 135 суманд 75 мянга 545 малчин өрх, цагаанаар зудархуу 17 аймгийн 56 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт 32 мянга 474 малчин өрх байна. Монгол улсын хэмжээнд 140 орчим мянган малчин өрх өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн байна.

Улсын хэмжээнд гуравдугаар сарын 7-ны байдлаар гурван сая 925 мянга 734 толгой мал зүй бусаар хорогдсон.

Хамгийн их хорогдолтой аймгууд:

  • Сүхбаатар аймаг- 1 сая 157 мянган толгой мал
  • Хэнтий аймаг- 540 мянган толгой мал
  • Дорноговь- 383.1 мянган толгой мал
  • Төв аймаг- 273 мянган толгой мал
  • Архангай аймаг- 249.4 мянган толгой мал
  • Дундговь аймаг- 169.6 мянган толгой мал хорогджээ.

МУ-ын ЗГ-ын тогтоолоор иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж, хаагдсан зам давааг нээж өгч байгаа билээ. Одоогийн байдлаар малчин өрхийн 63588 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Үүнд:

  • 2071- Жирэмсэн эмэгтэй
  • 7707- 0-5 насны хүүхэд
  • 13133- Өндөр настан
  • 4594- Тусгай хэрэгцээт иргэн
  • 11311- Архаг суурь өвчтэй иргэн
  • Мөн отроор нүүдэллэж байгаа 4774 иргэнд сум орон нутгаас эрүүл мэндийн тусламж үзүүлсэн байна.
Аймаг орон нутгийн эмнэлгийн чадамжийг сайжруулахаар резидент эмч нарыг хөдөө орон нутагт явуулсан байна. Суманд 195, хөдөөгийн нэгдсэн эмнэлэгт 8, өрхийн эрүүл мэндийн эмнэлэгт 38, аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төвд 47 резидент эмч үүрэг гүйцэтгэж байна.
Өнгөрсөн долоо хоногт 0-5 насны-2446 хүүхэд, жирэмсэн-325 эх, зонхилон тохиолдох өвчний чиглэлээр-4223 хүн, яаралтай тусламжийн чиглэлээр-564 хүн, сэтгэлзүйн чиглэлээр 1008 хүнд эрүүл мэндийн тусламж үзүүлж ажиллажээ.

Хоёрдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө орон нутагт хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Үүний дүнд 21 аймгийн 116 мянган мөлчин өрхөд тусламж үзүүлэхээр 1164 тонн гурил, 582 тонн цагаан будааг аймаг орон нутгууд руу хүргэлээ. ХХААХҮ сайдын тушаалаар өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн аймгууд руу тэжээлийн будаа хүргэхээр ажиллаж байна. Өчигдөр \2024.03 .11\ байдлаар 14 аймаг, 9965 тонн тэжээлийн будаа авах гэрээ байгуулжээ. Өнөөдрийн байдлаар 12 аймаг тэжээлийн будаагаа татсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 19 цагийн өмнө
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11
ХАМБА ЛАМ З.САНЖДОРЖИЙН ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ДАХИН ХОЙШИЛЛОО 2025/03/11
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, ТЭДНИЙ АСРАН ХАМГА… 2025/02/07
Ч.ЛОДОЙСАМБУУ: ЗААВАЛ БИЧИГ САЧИГ ӨРГҮҮЛЖ, КНОП ТООЛЖ, ТООЛУУЛЖ ИРГЭДЭ… 2025/02/07
ВЬЕТНАМ УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛ “УЛААНБААТ… 2025/02/06
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05
ШВЕДЭД ГАРСАН ЗЭВСЭГТ ХАЛДЛАГЫН ҮЕЭР 10 ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ 2025/02/05
ЭМД-ЫН ШИМТГЭЛ ТӨЛӨХ ХУВЬ ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭГДЛЭЭ 2025/02/05
Д.НЯМХҮҮ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРЛЫГ ШҮҮХ НЭ… 2025/02/04
ГЭР ШАТАЖ, 37 НАСТАЙ ЭРЭГТЭЙ НАС БАРЖЭЭ 2025/02/04
НИЙСЛЭЛД ХОЁРДУГААР САРЫН 22, 23-НД БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН Б… 2025/02/04
АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХАСХОМ БҮРТГҮҮЛЭХ ЯВЦ 61 ХУВЬТАЙ БАЙНА 2025/02/04
УЛААНБААТАРТ 20 ГРАДУС ХҮЙТЭН БАЙНА 2025/02/04
ОЛОН УЛСЫН ПРОКУРОРУУД МОНГОЛД ЦУГЛАНА 2025/02/03
"СОЛИРЫН ОД" КИНОНЫ ЖҮЖИГЧИН САНЦАЙ УУШГИНЫ ХАТГАЛГААГААР НАС БАРЖЭЭ 2025/02/03