ТОДРУУЛГА: “СМАРТ ТАУН-2” ХОТХОНД БАЙР ЗАХИАЛСАН 100 ГАРУЙ ХОХИРОГЧ ГОМДОЛ ГАРГАСАН

admin@Rec.mn
2024/03/11

Нисэхэд баригдаж буй байрандаа захиалга авсан ч байр нь одоог хүртэл ашиглалтад ороогүй маш олон иргэнийг хохироосон талаар нэгэн иргэн цахим хуудастаа бичжээ. 

Тодруулбал, тэрбээр "2021 онд Нисэхэд байрлалтай дөнгөж баригдаж байсан байрандаа маш олон хүнээс захиалга авч мөнгө төгрөгийг нь авчихаад одоог хүртэл байр ч үгүй, мөнгө ч үгүй маш олон иргэд хөрөнгө мөнгө, цаг хугацаа, ажил амьдралаараа хохирч байна.

Би бас тэр хохирогч нарын нэг. Анх 2019 оноос захиалга авсан. Миний хувьд 2021онд захиалга өгсөн. "Смарт таун-2" хотхоны захирал СҮХБАТ гэж энэ новш. Хүмүүсийн өгсөн байрны урьдчилгаа мөнгийг өөр зүйлд зарцуулсан нь шүүхээр тогтоогдсон юм билээ. Одоо тэгээд захиалагч нарынхаа өөдөөс ингээд сууж байна даа.

Яавал энэ хүнээс мөнгө авч болох вэ. Маш олон захиалагч нар цөхөрч байна. Захиалж хохирсон хүмүүс нь цагдаа, шүүхээр нь яваад олигтой үр дүн ч гарахгүй байна. Шат шатны шийдвэр гаргач байгууллага, хүмүүст нь хүртэл түгээгээд өгөөч хүмүүсээ. Хүний мөнгө залилж идчихээд яасан бардам сууж байх юм. Хийх ёстой газар нь хийгээд хохирсон иргэдийн мөнгө олж өгөх талаас нь арга хэмжээ авдаггүй юм уу. Цагдаа шүүхийнхээн. Бид өөр газар захиалга өгчихсөн бол өдийд байр орондоо орчихсон ингэж цаг хугацаа хөрөнгөөрөө хохирохгүй санаа амар байх байлаа. Тухайн үед 16 давхар 6 блок байр баригдана гээд л 2 блок нь зэрэг баригдаад 5, болон 7 давхар хүртэл явчихсан байсан. Одоо нээрээ үнэхээр цөхөрч байна" хэмээжээ.

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн мэргэжилтнүүдээс тодруулахад "ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 100 гаруй хохирогч гомдол гаргасан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа" гэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11