Увс аймаг, Улаангом сум, 5 дугаар багт үерийн хамгаалалтын далан сэтэрч, айлууд усанд автаж болзошгүй нөхцөл байдал үүсчээ. Иймд тус аймгийн онцгой байдлын хэлтсээс Цэргийн штабын дүйцүүлэх албаны алба хаагчидтай хамтран 150 м газар шуудуу татаж, 126 м3 шороо асгаж 1.8 м өндөр, 200 м урт, 3.5 м өргөн даланг сэргээн засварлаж хэвийн болгосон байна.
Сүүлийн үед цаг агаарын дулаарч шар усны үер үүсч болзошгүй байгаа тул иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс сэргийлж, ойролцоох үерийн далан, суваг шуудууны бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, харъяа дүүрэг, онцгой байдлын хэлтсүүдэд мэдэгдэн аюулгүй байдлаа харгуулахыг анхааруулж байна.