Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 8,000 тонн мах бэлтгэж, нөөцөлснөө өнөөдрөөс эхлэн худалдаанд гаргаж буй. Тэгвэл Орхон аймгийн хувьд энэ онд 200тн нөөцийн мах бэлтгэсэн байна. Мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтад “Эрдмийт” ХХК, “Жаргалант мах импекс” ХХК-иуд шалгарсан бөгөөд аймгийн хэмжээнд нийт үхрийн мах 80тн, хонины мах 90тн, ямааны мах 30тн-ыг нөөцлөөд байна.
Нөөцийн махыг энэ сарын 15-ны өдрөөс худалдаанд гаргах бөгөөд 30 цэгээр борлуулахаар төлөвлөөд байна.