Хакүхо М.Даваажаргалын хариуцдаг Мияагино дэвжээний сүмоч Хокүсэйхо Э.Даваанинжийн бөхчүүдээ хүчирхийлсэн хэргийн дараа дэвжээг хаах асуудал яригдах болсон.
“Nikkei” агентлаг мэдээлснээр Японы сүмогийн холбоо Мияагино дэвжээг хаврын тэмцээний дараа тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргажээ.
Мияагино харьяалагддаг Исэгахама групп тус дэвжээний бөхчүүдийг бүлэг доторх хэд хэдэн дэвжээ рүү шилжүүлэхээр төлөвлөж байгаа гэж эх сурвалжууд бямба гарагт /2024.03.09/ мэдэгдсэн байна.
Исэхгахама гэх олон дэвжээний нэг хэсэг болсон тус дэвжээг 43 дахь ёкозүна Ёшибаяама анх үүсгэн байгуулж, 1960 онд одоогийн нэрээ авч байлаа.
Эх сурвалж: Nikkei, Asia