Цагдаагийн байгууллагад “Дорноговь аймгаас Улаанбаатар хот руу эмээ рүүгээ явсан 13 настай эмэгтэй хүүхэд вокзал дээр буугаад байж байхад ах нь гэх эрэгтэй хүн дагуулж яваад одоо утас нь холбогдохгүй байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, хүүхдийг 10:30 цагт цахим орчинд танилцсан гэх 21 настай эрэгтэй Б-тэй явж байхад нь олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.
Урьдчилсан байдлаар цахим орчинд 21 настай Б-тэй цахимаар танилцан ар гэртээ худал хэлж явсан байж болзошгүй байна.